ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ МАРГААШ ШИЛЖИНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр болсон. Хуралдаанаар нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан. Мөн Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд тогтоосон зэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл 10 хоног сунгах нь зүйтэй гэж үзсэн юм. Иймд нийслэл болон дээрх аймгуудад гурав хоногийн хугацаа дуусмагц буюу Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт маргаашнаас хэсэгчилэн шилжүүлэх юм.  Төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллах горим, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг … Continue reading ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ МАРГААШ ШИЛЖИНЭ